Та манай үйлчилгээний үндсэн төв болон салбар төвүүдэд өөрийн биеэр иргэний бичиг баримттайгаа, мөн холбогдох дугаараар захиалга өгөх боломжтой. Мөн лавлах төв 70120000, 70001155, BeyondMedia пэйсбүүк пэйж хуудсаар нэмэлт мэдээлэл, захиалга өгөх боломжтой.
Та манай өөрт ойрхон үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандах, Лавлах төв 70120000, 70001155, BeyondMedia пэйсбүүк пэйж хуудсаар мэдээлэл авах боломжтой
Нүүх, хаяг шилжүүлэх үйлчилгээний төлбөр – 10000 төгрөг. Үйлчилгээний хураамжийг хэрхэн төлөх
- Та үйлчилгээний хураамжийг бэлнээр төлөх шаардлагагүй ба таны сарын төлбөр дээр нэмэгдэж гарна. Нүүж очих газарт BeyondMedia төхөөрөмжтэй бол ашиглах боломжтой эсэх
- Нүүх, хаяг шилжүүлэх тохиолдолд өөрийн ашиглаж буй төхөөрөмжөө авч ирж ашиглана. Хэрэглэгч зөвхөн өөрийн, бүртгэлтэй төхөөрөмжийг ашиглах боломжтой.
Түр салгах үйлчилгээг идэвхжүүлэх заавар -Хэрэглэгч түр салгалт үйлчилгээг идэвхжүүлэх хүсэлтээ BeyondMedia үйлчилгээний салбар дээр бичиг баримттайгаа биечлэн ирж гаргана.
Түр салгах үйлчилгээний хугацаа болон төлбөр - Түр салгах үйлчилгээ нь 12 сарын хугацаатай ба үйлчилгээний хураамж үнэгүй. Хэрэглэгчийн түр салгалт хийлгэсэн хугацаа нь заавал ашиглах гэрээний хугацаанд хамаарахгүй.
Түр салгах үйлчилгээг идэвхжүүлэх шалгуур
Түр салгах үйлчилгээг цуцлах - Хэрэглэгч түр салгах үйлчилгээг цуцлах тохиолдолд үйлчилгээний салбарт, эсвэл бүртгэлтэй админ дугаараас лавлах төв 70120000, 70001155 дугаарт хандана.
BeyondMedia үйлчилгээг шинээр холбуулах эсвэл нэмэлтээр авах бол HD box, Home gateway, ONU төхөөрөмж дагалдах хэрэгсэл, төхөөрөмжүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Төхөөрөмжийн үнэ
Төхөөрөмжийн үндсэн үнэ 441,000₮
Дагалдах хэрэгслийн үнэ тариф:
Төхөөрөмжийн тохиргоо, заавар
Төхөөрөмжийн тохиргоотой холбоотой видео заавар харах бол ЭНД дарна уу?
Wifi нэр, нууц үг солих боломжууд
Онлайнаар нууц үгээ солихоос гадна Лавлах төв 70120000, 70001155 дугаар луу гэрээнд бүртгэлтэй админ утаснаасаа залган солиулах боломжтой
Wifi хамгаалалт
Wifi үйлчилгээний нууцлал нь WPA/WPA2 түвшинд өндөр нууцлалтай байдаг. Wifi нууц үгээ өндөр нууцлалтай шинэ нууц үгээр солиулах бол Лавлах төв 70120000, 70001155 дугаарт хандана.
WiFi нууц үгийн стандарт
Wifi-н нууц үг нь том жижиг үсэг, тоо, тэмдэгт оролцсон 8 ба түүнээс дээш оронтой стандартын дагуу байвал хамгаалалт сайн байна.
WiFi нууц үгээ солих хязгаарлалт
Wifi-н нууц үг солих хязгаарлалт байхгүй ба хэрэглэгч хэдэн ч удаа хүссэн үедээ солих боломжтой байна.
Гурвалсан үндсэн төхөөрөмжийн тохиргоо, удирдлага холбох, үндсэн болон нэмэлт үйлчилгээтэй холбоотой заавар, бусад дэлгэрэнгүй мэдээллүүдийг танд илүү ойлгомжтой видео хэлбэрээр хүлээн аваарай.
Та манай үйлчилгээний үндсэн төв салбарт өөрийн биеэр ирж төлбөр төлөх боломжтой. Мөн Та өөрийн үнэт цаг заваа хэмнэн бүх төрлийн интернэт банкны үйлчилгээ, цахим банк, бусад дижитал хэлбэрээр үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой. Нэмэлт мэдээллийг 70120000, 70001155, BeyondMedia пэйсбүүк пэйж хуудсаар лавлах боломжтой.